monkhbatiin blog

. 2010-10-25 - Шилдэг эмэгтэй улс төрчөөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол шалгарлаа

Ангилал: uls tor
Монголд байнгын ажиллагаатай Парламент үүсч хөгжсөний 20 жилийн ой болж байна. Гэвч өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцох оролцоо хангалттай биш байна. Нийгмийн хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч, өрх гэр, улс орныхоо төлөө өдөр шөнийг ялгалгүй зүтгэж яваа эмэгтэйчүүдийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор Олон нийтийн харилцаа тандалт судалгааны төв, Монголын сайтуудын нэгдсэн холбооноос “Шилдэг эмэгтэй улс төрч” бүх нийтийн санал асуулгыг орон даяар зарлаж дүнгээ гаргалаа. Санал асуулгын 1-р шатанд нийтдээ 50 гаруй эмэгтэй нэр дэвшиж, хамгийн олон санал авсан 12 эмэгтэй улс төрчийн нэрийг нийтэд зарлан сайтуудаар санал асуулга явууллаа. Энэхүү санал асуулганд нийтдээ 64 мянга гаруй уншигчид оролцож нэр дэвшсэн 12 эмэгтэй улс төрчөөс 35 хувийн саналаар УИХ-ын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхорол тэргүүлж, 33 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Иргэний зориг намын дарга Санжаасүрэнгийн Оюун хоёрт орсон байна.
Монголд байнгын ажиллагаатай Парламент үүсч хөгжсөний 20 жилийн ойн өдөр Олон нийтийн харилцаа тандалт судалгааны төв, Монголын сайтуудын нэгдсэн холбооны гишүүд энэхүү санал асуулганд хамгийн өндөр санал авсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Оюун, Д.Арвин, Т. Ганди, Д. Оюунгэрэл нарт хүндэтгэл үзүүлэн батламж бичгийг гардууллаа.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

niigem, eruulmend, bolobsrol

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 12 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax