
Монголд байнгын ажиллагаатай Парламент үүсч хөгжсөний 20 жилийн ой болж байна. Гэвч өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцох оролцоо хангалттай биш байна. Нийгмийн хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч, өрх гэр, улс орныхоо төлөө өдөр шөнийг ялгалгүй зүтгэж яваа эмэгтэйчүүдийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор Олон нийтийн харилцаа тандалт судалгааны төв, Монголын сайтуудын нэгдсэн холбооноос “Шилдэг эмэгтэй улс төрч” бүх нийтийн санал асуулгыг орон даяар зарлаж дүнгээ гаргалаа. Санал асуулгын 1-р шатанд нийтдээ 50 гаруй эмэгтэй нэр дэвшиж, ...